СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Нийслэлийн цэргийн ангиудад "Эерэг-Эх орон" сургалтыг зохион байгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хоёр дах жилдээ  “Эерэг-Эх Орон” аяныг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, “Оюуны довтолгоо” ТББ, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 2019 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрөөс 15-ны хооронд зохион байгуулж байна.

“ЭЕРЭГ ЭХ ОРОН” аяны нээлт Зэвсэгт Хүчний 032-р дугаар анги дээр болсон бөгөөд  сургалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэллээ.

Аяны нээлтэнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Хурандаа С.Төмөрхуяг, Зэвсэгт хүчний 032-р дугаар ангийн захирагч Хурандаа Ч.Баярсайхан, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар оролцож, сургалтын танилцуулгыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул хийсэн юм.  

Манай орны хөгжлийн тулгуур болсон залуусын төлөөлөл 15-34 насны залуучууд  цэргийн албанд ажиллаж, алба хаадаг бөгөөд эерэг  хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалт нь Нийслэлийн 9 дүүрэгт байрлах  байнгын бие бүрэлдэхүүнтэй цэргийн ангиуд болон хугацаат цэргийн алба хааж байгаа залуучуудад сургалт орох юм.

Сургалтын агууллагад амьдрах ухааны ур чадварыг дээшлүүлэх, эерэг сэтгэлгээ, гэр бүлийн боловсрол, хувийн болон өрхийн санхүүгийн боловсрол, хотын соёлыг төлөвшүүлэх зэрэг сэдвүүд  багтсан болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.