“Суруга Монгол” ХХК-ийн Дөрвөн улирлын цэцэрлэг оффисын барилгад мөрийтэй тоглож байсан УИХ-ын гишүүн Х, М нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд баривчилсан гэх мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ. АТГ-ын эх сурвалж хэлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ” гэдэг мэдээллийг холбогдох хүмүүсээс асуусан. Ямар ч тийм баривчилгаа болоогүй гэдэг хариуг өгсөн гэв.