Гүрж улсын нийслэл Тбилиси хотод энэ сарын 12-14-нд болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГД Г.Энхбаяр /Женко клуб/ Д.Алтанцэцэг /Боржин клуб/-аар удирдуулсан Монголын өсвөр, залуучуудын 33 тамирчин оролцлоо.
Тэмцээний эхний өдөр: Монголын багаас ОУХМ О.Саруул, ОУХМ Ц.Энхчимэг нар финалд шалгарсан бол залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ховд аймгийн харьяат Отгонбаярын Саруул мөнгөн медаль хүртжээ. Залуучуудын ДАШТ-ий өсвөр насны ангилалд хөвгүүдийн 48 кг-ын жинд Кадирбек Ёолк хүрэл медаль, залуучуудын 82 кг-ын жинд Б.Мөррэнцэн хүрэл медаль тус тус хүртэж өсвөрийн хөвгүүдийн 60 кг-ын жинд Б.Жигжиддорж шагналт V байранд шалгарсан байна.
Тэмцээний хоёр дахь өдөр: өсвөр насны ангилалд охидын -44 кг-ын жинд "Боржин" клубын тамирчин Ганболдын Бүрнээбаяр хүрэл, өсвөрийн охидын +75 кг жинд БТСДС-н тамирчин А.Адьяасүрэн хүрэл, залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн харьяат Б.Баасанхүү хүрэл, өсвөр насны ангилалд охидын 70 кг-ын жинд "Сүлд" спорт хорооны тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам финалд шалгарсан ч ОХУ-н бөх Екатерина Мытаревад ялагдан мөнгөн, залуучуудын ангилалд эмэгтэй 72 кг-ын жинд зодоглосон Архангай аймгийн харьяат тамирчин А.Оюунгэрэл финалд ОХУ-н Елена Зайкинад өвдөг сөхөрснөөр мөнгөн, өсвөр насны ангилалд хөвгүүдийн 52 кг-ийн жинд "Женко" клубын тамирчин Б.Золжаргал мөнгөн, залуучуудын эрэгтэйчүүдийн 68 кг-ын ангилалд Хэнтий аймгийн харьяат О.Уранбаяр мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний сүүлийн буюу гурав дахь өдөр: залуучуудын ангилалд эмэгтэй 80 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Б.Эрдэнэт-Од шагналын тавцанд гарч хүрэл медаль энгэртээ зүүсэн бол урамтай сайхан барилдаанаар үзэгч олны сонирхлыг татсан Дорнод аймгийн тамирчин А.Хатансайхан, залуучуудын ангилалд 57 кг-ын жинд зодоглон дэлхийн аваргын мөнгөн, өсвөр насны ангилалд хөвгүүдийн 56 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харьяат "Женко" клубын тамирчин Б.Цогт-Очир финалд шалгарч мөнгөн, залуучуудын ангилалд 100 кг-ын жинд "Аварга" дээд сургуулийн бөх Д.Нямхүү мөнгөн медалийн эзэн болж монголын тамирчид бахдам амжилттай дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүлсэн байна.
Залуучууд эмэгтэй 68кг Ц.Энхчимэг алт
Өсвөр нас охидын 65кг О.Саруул мөнгө
Өсвөр нас хөвгүүдийн 48кг К.Ёолк хүрэл
Залуучууд эрэгтэй 82кг Б.Мөррэнцэн хүрэл
Тэмцээний хоёр дахь өдөр :
Өсвөр насны охидын 44кг Г.Бүрнээбаяр хүрэл медаль
Өсвөр нас охидын +75кг А.Адьяасүрэн хүрэл медаль
Залуучууд эмэгтэй 48кг Б.Баасанхүү хүрэл медаль
Өсвөр нас охидын 70кг С.Лхагвадулам мөнгөн медаль
Залуучууд эмэгтэй 72кг А.Оюунгэрэл мөнгөн медаль
Өсвөр нас хөвгүүдийн 52кг Б.Золжаргал мөнгөн медаль
Залуучууд эрэгтэй 68кг О.Уранбаяр мөнгөн медаль
Тэмцээний гурав дахь өдөр :
Өсвөр нас охидын 80кг Б.Эрдэнэт-Од хүрэл медаль
Өсвөр нас хөвгүүдийн 60кг Б.Цогт-Очир мөнгөн медаль
Залуучууд эрэгтэй 57кг А.Хатансайхан мөнгөн медаль
Залуучууд эрэгтэй 100кг Д.Нямхүү мөнгөн медаль
Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон 2018 оны залуучуудын азийн аварга СМ Ц.Энхчимэг эхний тойрогт Армен улсын тамирчин Нейлли Аветисаянийг, дараагийн тойрогт Гүржийн Элисо Сасаури нарыг тус тус ялж, финалд ОХУ-н Режина Миндубаеваг цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга боллоо.
Тэрбээр “Өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд би харамсалтайгаар мөнгөн медаль хүртэж байлаа. Харин одоо түрүүлж алтан медаль авсандаа сэтгэл өндөр байгаа. Миний амжилтын нууц алдаанаасаа суралцан өөрийгөө дайчлан бэлтгэл сургуулилалт хийсэнд байгаа юм'' хэмээн өгүүлжээ. Энэ удаагийн Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аваргаас манайхан нийтдээ 15-н медаль /1 алт, 8 мөнгө, 6 хүрэл/ хүртэн амжилт гаргаж багийн дүнгээр дэлхийд III байрт жагслаа.