СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-11-01

Ерөнхийлөгч Австрали, Лаос, БНСУ-д суух Элчин сайд нарыг дэмжсэнгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө


. Засгийн газрын 2019 оны 5 сарын 17-ны хуралдаанаар долоон хүнийг Элчин сайдад томилох нь зүйтэй хэмээн үзэж, Монгол улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрсийг хүргүүлээд байсан. 

Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг дэмжин нэр дэвшүүлсэн юм.

Тэгвэл Ингэхдээ,  

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр,

Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа,

Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн,

Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг,

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, зарим Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн элчин сайдад томилуулахаар хүргүүлж нэрс: 

Бүгд Найрамдах Куба Улсад Шагдарын Батцэцэгийг, 

Бүгд Найрамдах Польш Улсад Бархасын Доржийг, 

Шведийн Хаант Улсад Түвдэндоржийн Жанабазарыг,

Харин 05-р сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар элчин сайдаар томилуулахаар нэр нь орж ирээд байсан Нямдоржийн Анхбаяр/Австралид суух элчин сайдаар/, Жигжээгийн Сэрээжав/Лаос улсад суух элчин сайдаар/, Дамдинсүрэнгийн Даваасүрэн/БНСУ-д суух элчин сайдаар/ нарыг Ерөнхийлөгч элчин сайдаар томилохыг дэмжээгүй байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.