Индиана мужийн Оксфорд суурингийн оршин суугч 36 настай Лаура Хөрст гэгч эмэгтэйд яаралтай тусламж хэрэгтэй байгаа тухай дуудлага лхагва гарагийн шөнө 911-т иржээ. Дуудлагын дагуу цагдаа нарыг ирэхэд эмэгтэйн хүзүүг 2,5 метр урт аварга могой ороосон байсан гэж мэдээлэв.
Уг могой нь дэлхий дээр хамгийн томд тооцогддог зүүн өмнөд Азиас гаралтай аварга хэвлээр явагч байжээ.
Яаралтай түргэн тусламжийн ажилтнууд эмэгтэйн амь насыг аврахаар оролдсон боловч амжилтгүй болсноор Лаура амьсгал хураажээ. Цагдаа нар түүний олдсон байшинг шалгах үед 140 орчим могой олдсон байна. Эдгээр могойн цуглуулганы 20 орчим нь нас барсан эмэгтэйнх байсан гэж үзжээ.
Уг байшинг Дональд Мансон гэгч эзэмшиж, амьдардаг ба Лаура энд амьдардаггүй, зөвхөн могойнуудыг эргэж тойрдог байсан гэжээ. Лаурагийн үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр задлан шинжилгээний хариу гарах юм байна. Цагдаа нар аварга могой эмэгтэйн амьсгалыг боож амь насанд нь хүрсэн гэж урьдчилан таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com