СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утасны бизнес эрхлэгчдэд анхааруулга зөвлөмжийг өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нийслэлийн цагдаагийн газар, “Монголын гар утасны бизнес эрхлэгчдийн үндэстэн холбоо” НҮТББ-аас хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хотод гар утасны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 700 орчим аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт бичгээр болон “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн 1800-1284 утсанд ирүүлж буй иргэд, хэрэглэгчдийн гомдол мэдээллийн дийлэнх хувийг худалдаа, үйлчилгээний салбарын гомдол мэдээлэл эзэлдэг. Үүнээс гар утастай холбогдох гомдол, маргаан цөөнгүй байдаг. Тиймээс тус зөвлөгөөнд оролцогч гар утасны бизнес эрхлэгчдэд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар илтгэл мэдээлэл тавьлаа.

Мөн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

- Хэрэглэгч үйлчлүүлэгч нартай зөв боловсон, хүндэтгэлтэй харилцаж гомдол гарсан тохиолдолд гомдлыг түргэн шуурхай барагдуулах;

- Хэрэглэгчийг үнэн, бодит мэдээллээр хангах;

- Хэрэглээний заавар зөвөлгөөг өгөх;

- Хэрэглэгч худалдан авагч нарт худалдан борлуулж буй бараанд баталгаа, баталгааны хуудас гаргаж өгдөг байх, барааны баталгаат хугацаанд техникийн болон бусад үйлчилгээг үнэ төлбөргүй хийж, шаардлагатай тохиолдолд ижил төстэй бараагаар сольж өгдөг эсвэл барааны үнийг хэрэглэгчтэй харилцан тохиролцож буцаан олгох

- Хүлээлгэн өгсөн гарын үсэг, олгосон холбогдох баримтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвших зэрэг анхааруулга зөвлөмжийг өгч ажиллалаа.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.