СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-29

LIVE: Иргэн Б.Амарсайхан Мөнххаанд болсон ослын талаар ийн ярив

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас хойд зүгт 40 км зайд асфальтан замд аравдугаар сарын 25-ны өдөр Тоёота приус 20 маркийн автомашин осолдсоны улмаас 25-30 насны дөрвөн эмэгтэй, 0.5-7 насны дөрвөн хүүхэд гэмтсэн ноцтой осол гарчээ.

Уг ослын хажуугаар өнгөрч явсан дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарыг илт буруутгасан постыг өөрийнхөө фэйсбүүк хаягаар оруулж, тэдний нэр хүндэд халдсан үйлдэлдээ иргэн Б.Амарсайхан уучлалт гуйлаа.

Иргэн Б.Амарсайхан:

Аравдугаар сарын 25-ны өдөр биднийг Сүхбаатараас Улаанбаатар руу явах замд зам тээврийн осол болсон байсан. Осол болчихсон байхад хажуугаар нь олон машин өнгөрч явсны дунд дуучин С.Сэрчмаа, Ж.Алтанцэцэг нарын машин байсан. Тэгээд би бусад жолооч нарт санал болгох үүднээс ийм постыг оруултал хүмүүс улам даамжруулан, сөрөг нөлөөтэй, муу муухайгаар хоёр дуучныг харлуулан гутааж байна. Осол 15-16 цагийн үед Мөнххаан сумаас 40-өөд км-ын зайд гарсан байсан. Приус 20 маркийн машины жолооч эгч хүн танигдахын аргагүй цус нөж болчихсон, хажууд нь бас нэг эгч хэвтэж байсан. Ослын газар сүлжээгүй байсан учраас замаар өнгөрч явсан Соната маркийн машинд дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Дуудлагын дагуу цагдаа түргэний хүмүүс нэг цагийн дараа ирсэн. Хоёр дуучин маань Сүхбаатар аймагт тоглолт хийчихээд Хэнтий аймаг руу явж байсан юм билээ. Би тэр хоёр дуучинтай холбогдоход “Бид ослын газарт зогсоогүй ч гэлээ сүлжээтэй газарт очсон даруйдаа цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Би анх олны танил хүмүүсийн нэрийг ашиглан пост оруулбал хүмүүст илүү сургамж болох байх гэж бодож тэр постыг оруулсан. Харин хоёр дуучны нэр хүндэд халдъя гэсэн зорилгоор оруулаагүй. Гэвч хүмүүс болоогүй зүйлийг болсон мэтээр харуулан зохион бичиж байгаад харамсаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.