СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадад 67 настай эмэгтэй төржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ-д  67 настай эмэгтэй байгалийн жамаар бие давхар болж эсэн мэнд амаржсан тухай мэдээлжээ. .

Тэрээр охиноо төрүүлэхээсээ өмнө Шандон мужид эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Эх, хүүхдийг эсэн мэнд эх барьсан эмнэлгийн хамт олны зүгээс хатагтай Тиан Хятадын уламжлалт нөхөн үржихүйн анагаах ухааны эмчилгээг өөртөө хэрэглэж, нас хэдий өндөр болсон ч байгалийн жамаар ураг тээж чадсан хэмээн ярьсан байна.

Бяцхан охиныг хийсвэр хагалгаагаар эх барьжээ. . Хагалгааны үеэр эмч нар түүний нас 60 гарсан ч өндгөвчний үйл ажиллагаа нь 40 настай хүнийх шиг байсан учраас бие давхар болж чадсан байх гэжээ.

 

 

Тианы нөхөр 68 настай Хуанг охиноо Тианси буюу диваажингаас илгээсэн бэлэг гэж нэрлэхээр болсон байна. Тэд өмнө нь хоёр ч хүүхдийн эцэг эх болсон ба хэдий нь эмээ өвөө болцгоожээ. Хуанг, Тиан нарын хамгийн том ач нь энэ жил 18 нас хүрсэн байна.

 

 

Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж байсан нэг айлд нэг хүүхдийн бодлогыг 2016 онд халснаас хойш ахимаг настай эмэгтэйчүүд дахин хүүхэд төрүүлэх хүсэлтэй болсон хэмээн эх сурвалж мэдээлжээ. Гурван жилийн өмнө Жилин мужид 64 настай эмэгтэй төрж байсан нь Хятадын хамгийн өндөр настай амаржсан эмэгтэй болж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард Энэтхэг улсад 73 настай эмэгтэй хоёр ихэр төрүүлсөн ч Тиан шиг байгалийн жамаар бус хиймлээр үр суулгуулсан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.