СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи: 39 цогцос тээвэрлэж байсан жолоочийг шүүхэд шилжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн Эссекс эргийн хотод ачааны машины хөргүүр чиргүүлд 39 хүн хөлдөж амиа алдсан байдалтай олдсон нь иргэдийг цочирдуулаад байгаа юм. Тус машиныг жолоодож байсан 25 настай Маурис Робинсоныг баривчлан саатуулаад байсан бол гэм буруутай гэж үзэж даваа гарагт хэргийг нь шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Жолооч эрэгтэйг хууль бус хүний наймаа эрхэлсэн, мөнгө угаасан зэрэг хэргүүдэд буруутгаж байна. Робинсон нь Умард Ирландын Крайгавоноос иржээ.

Мөн хэрэгт холбогдуулан .

 

 

Хууль бусаар цагаачлан хил давахыг оролдсон 31 эрэгтэй, найман эмэгтэйн цогцсыг таниулах ажил эхэлсэн. Цагдаа нар хохирогчдыг эхэндээ Хятадаас ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж байсан ч Вьетнам улсын иргэд байгааг мэдээлжээ.

Хөлдсөн цогцоснуудыг хөргүүр чиргүүлээс гаргасан ба таниулах, нэр хаягийг нь тогтоох ажил үргэлжилж байна. Хохирогчдын нэг 26 настай Фам Ти Тра Мигийн гэр бүлээс бүсгүй мягмар гарагийн орой гэр лүүгээ зурвас илгээсэн тухай ВВС мэдээлжээ. Тэрээр “Намайг үнэхээр уучлаарай, ааваа ээжээ. Миний гадаад орныг зорих аялал маань бүтэлгүйтлээ. Би үхэж байна. Амьсгалж чадахгүй байна. Би та хоёртоо маш их хайртай” гэсэн зурвас гар утсаараа илгээсэн байна.

Хохирогчдын дунд Вьетнам улсын иргэн 20 настай Нгуен Дин Луонг, Нгуен Дин Ту нар байгаа гэж таамаглаж байна. Учир нь тэд алс холыг зорихоор гэрээсээ гараад сураг тасарчээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.