СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ираны гоо бүсгүй орогнол хүсч, Филиппиний нисэх буудалд долоо хоножээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Иран улсын гоо бүсгүйгээр шалгарч байсан Бахаре Заре Бахари Филиппин улсын нисэх буудал дээр долоо хоноод байгаа ажээ. Тэрээр .

Гоо бүсгүй урьд өмнө Ираны Засгийн газрыг шүүмжлэгчдийг дэмжиж байсан тул түүний эсрэг ял оноохыг завдсан үйлдэл нь худал, хуурмаг, улс төрийн зорилготой, зохион байгуулалттай гүтгэлэг гэж мэдэгдсэн байна. Ираны эрх баригчид түүнийг онц ноцтой гэмт этгээд гэж үзэн Интерпол олон улсын цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа юм.

.

Тегераны эрх баригчид түүний хэргийг Иран улсад шилжүүлэх хүсэлт тавин, цаазаар авах, бүх насаар нь хорих ял онооно хэмээн гоо бүсгүй айж байна. Тэрээр өнгөрсөн жил Манилад болсон Тивийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцох үеэрээ Ираны Засгийн газрыг шүүмжлэгч, угсаа залгамлжлахаар сонгогдож байсан ханхүү Реза Ралавигийн зургийн барин даллажээ. Арабын мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа тэр зурагнаас болж эрх баригчдын бухимдлыг төрүүлсэн хэмээн ярьсан байна.

Бахари 2014 оноос хойш Филиппин улсад шүдний эмчээр суралцаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.