Лондоны The Underdog нүүр царайгаар таних хиймэл оюун ухааныг ашигласан дэлхийн анхны шөнийн клуб болжээ. Царай таних технологийг суурилуулснаар дэс дараалалд зогсож буй үйлчлүүлэгчид бусдын урдуур дайрах, ээлжээ хүлээлгүй бүдүүлэг үйлдэл гаргахаас сэргийлнэ гэжээ.
Клубын хананы ард аварга том дэлгэц байрлуулж, дараалалд зогсож буй бүх хүмүүсийг камераар хянах боломжтой. Үйлчлүүлэгчдийг ирсэн дарааллаар нь 1, 2, 3 гэхчлэн тэмдэглэж авах юм байна.
Welcome to The Underdog London, the world's first bar to install AI facial recognition tech pic.twitter.com/kU9RjDw3Ta
— Bloomberg TicToc (@tictoc) October 24, 2019
DataSparQ хиймэл оюун ухааны компани уг програм хангамжийг үйлдвэрлэжээ. Түүнчлэн клубт ирсэн зочид захиалгаа өгөхдөө ч технологийн дэвшлийг ашиглана гэжээ.
Эх сурвалж: Bloomberg TicToc