СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Баяндэлгэр сум Соёл, спортын цогцолбортой болж, төвийн дулаанд холбогдож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр суманд 50 жилийн дараа анхны томоохон барилга баригдсан нь Соёл, спортын цогцолбор болж байна. Цогцолборын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар оролцож байна. 

Төв аймагт энэ жил 60 гаруй барилга байгууламж шинээр баригдаж байгаагийн нэг нь энэхүү Соёл, спортын цогцолбор юм. 1995 онд тус сумын Соёлын төвийг ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон. 

Төв аймгийн Баяндэлгэр сум нь харьцангуй цөөн буюу 1600 хүн амтай боловч, дийлэнх нь залуучууд гэдгээрээ онцлогтой. Иймд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Энхболдод санал тавьсны дагуу энэхүү Соёл, спортын төв өнөөдөр ашиглалтад орж байгаа ажээ. Тус соёлын төвийг "Тусгал төв" ХХК хугацаандаа, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өглөө. 

Мөн их бүтээн байгуулалтын хүрээнд Баяндэлгэр сумын төрийн байгууллагууд болон айл өрхүүдийг төвийн дулаанд холбох ажил хийгдэж байна.

 

УИХ-ын гишүүн М.Энхболд: 

-Энэхүү соёлын төвийг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байгаа "Тусгал төв" компанийн хамт олонд баяндэлгэрчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Баяндэлгэрчүүд хэзээнээс соёлын салбарын сор нь болж явсан. Монголын утга зохиолыг үндэслэн байгуулагч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээрээ Монгол даяар зартай. Ийм үүх түүхтэй сумынхан өнөөдөр шинэхэн Соёл, спортын төвтэй болж байгаад баяртай байна. 

 

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: 

-Төв аймагт 2019 онд 85 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Хатуу хучилттай зам, соёлын төв, цэцэрлэг, сургууль, дотуур байрны нийт 61 томоохон бүтээн байгуулалт манай аймагт өрнөж байна. Ирэх онд гурван сургуулийн барилга ашиглалтад орно. Хэд хэдэн суманд цэцэрлэг, дотуур байрны төсөв ирэх оны төсөвт суусан. Бид дан ганц төсвийн болон орон нутгийн төсвөөр энэ бүхнийг бүтээсэнгүй. Орон нутгийн компаниуд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татсанаараа онцлог байлаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.