Хятадын эрдэмтэд хулгана дээр туршилт хийж эрэгчин амьтны оролцоогүйгээр хоёр ээжийн дундаас гөлчгийнүүд төрүүлжээ. Ингэхийн тулд үр тогтоох эс болон генийг хувиргаж өөрчилсөн байна.
Энэ аргаар төрсөн гөлчгийнүүд нас биенд хүрснийхээ дараа дундаасаа хээл тээх боломжтой гэнэ. Судлаачид тайлбарлахдаа эмэгчин хулганы хувиргасан үр тогтоох эсийг нөгөө эмэгчний өндгөн эстэй нийлүүлж суулгасан байна.
Хувиргасан эс нь 46 хромосомын 23-аас илүүг нь бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл эр бэлгийн эстэй ижил хэмжээний хромосомтой гэсэн үг. Хоёр эм хулганын дундаас төрсөн гөлчгийнүүдийн эсээс эрэгтэй генитэй нэгддэг хэсгүүдийг эрдэмтэд устгасан байна.
Хятадын эрдэмтэд өмнө нь яг энэ аргаар хоёр эрэгчин хулганаас гөлчгий гаргаж авсан ч 48 цаг л амьдарчээ. Харин эмэгчингүүдээс гаргаж авсан үр төлнүүд нас биенд хүртлээ өсөх боломжтойн дээр дундаасаа үр тогтоох боломжтой гэлээ.
Мөн хулганаас бусад амьтад хоёр ээжтэй байх боломжтой эсэхийг лавшруулан судална гэжээ.
Эх сурвалж: www.foxnews.com