Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид өнгөрсөн 5 сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан "MR.OLYMPIA AMATEUR-ASIAN GRAND PRIX 2018" тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “IFBB PRO CARD-ын эзэн болсон. Энэ нь “IFBB professional league” холбооноос Азид зохион байгуулдаг нэр хүндтэй тэмцээн юм.
Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлогтой. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээнд амжилттай оролцсон МБФХ-ны шилдэг залуу тамирчны нэг Э.Батдорж IFBB Pro league холбооны албан ёсны мэргэжлийн тамирчны үнэмлэхээ гардан авлаа. Тэрбээр уг тэмцээний Men's Physique ангилалд түрүүлж энэхүү эрхийг авсан байна.