Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газраар 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр Монгол улсын иргэн Т.Г нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.
Уг үйлдлийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Т.Г-ын биедээ тээвэрлэж явсан 2.735 кг алт нь Монголбанкны тухайн өдрийн ханшаар 350,775,838.7 (гурван зуун тавин сая долоон зуун далан таван мянган найман зуун зучин найм) төгрөгтэй тэнцэж байв.