Монголын хүн ам ердөө гурван сая гаруй боловч гар утасны хэрэглэчид нь 4.2 сая хүрсэн бөгөөд тэдгээрийн хоёр сая нь “Facebook”-т бүртгэлтэй байна гэж http://ca-news.org сайтад мэдээллээ.
“Facebook”-ийн зохицуулагчдын хэлснээр, одоогийн байдлаар тус сувгийн бичлэгийн 40 хувь нь “хуурамч мэдээлэл” бөгөөд энэ нь сүүлийн үед даруй хоёр дахин нэмэгджээ.
“Facebook” энэ оны гуравдугаар сард болсон “Олон нийтийн сүлжээ ба түүнийг зохистой хэрэглэх нь” сэдэв бүхий форумын үеэр тус сүлжээний Холбооны зохицуулалтыг хянах хороо буюу “Ногоон сүлжээ”(CRC)-г байгуулжээ. Тэрхүү форум дээр “Facebook”-ийн Хонгконг, Тайвань, Монголыг хариуцсан захирал Жорж Чен оролцсон юм.
Тэрээр компаниа юуны түрүүнд хэрэглэгчдийн нууцлал, аюулгүй байдалд анхаардгийг дурджээ. Жорж Чен тус сувгийн Монгол дахь зохицуулагчтай хуурамч мэдээлэлтэй тэмцэх, хуурамч аккаунтыг устгах тал дээр хамтран ажиллана гэсэн байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Facebook”-ийн АНУ-ын Калифорни мужийн Менло Парк хот дахь төвд зочилжээ. Д.Цогтбаатар уулзалтын үеэр тоон дипломатийг /развивать цифровую дипломатию.Сур/ ашиглан Монголыг тус олон нийийн сүлжээг хөгжүүлэн үүгээр дамжуулан улс орноо сурталчлах асуудлыг хөндсөн байна.
Уулзалтад “Facebook”-ийн Олон нийттэй харилцах хөтөлбөрийг хариуцдаг дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Номхон далайн бүс дахь Хонгконг, Тайвань, Монголыг хариуцсан Ерөнхий консул Дамиан Иёо, улс төр, улс орнуудын Засгийн газруудтай холбогдох асуудлыг хариуцсан менежер Шарон Яо зэрэг хүмүүс оролцжээ.