СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал дахин хойшиллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.25 цагт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн боловч ердөө 25 минут үргэлжлээд 14 хоногоор хойшиллоо.

Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхээр нь хангаж, шүүх хурлыг хойшлуулжээ.

Шүүгчдэгч Д.Гантулгыг Ч.Наранзаяа гэх эмэгтэй хүчирхийлсэн, Э.Амаржаргал гэх эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэмээн буруутгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх зүйл заалт буюу хүчиндэх гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болох шүүх хуралдаанаар Д.Гантулгыг гэм буруутай хэмээн үзвэл тэрбээр тав хүртэлх жил хорих ял авах юм.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.