Саудын Араб улсад сэтгүүлчээр ажиллаж байгаад АНУ-д орогнол хүсч ирсэн 59 настай Жамал Кашогги энэ сарын 2-ны өдөр хуримынхаа өмнөх орой ор сураггүй алга болсон. Түүний гэрлэх гэж байсан Турк эмэгтэй Истанбул дахь Саудын Араб улсын Консулын газар руу ороод эргэж гарч ирээгүй гэдгийг нь батлаад байгаа юм.
АНУ болон Туркийн эрх баригчид Саудын Араб улсаас Жамал Кашоггийг аюулгүй гэдгийг нотлохыг шаардсаар байсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээгээр Туркийн Засгийн газарт сэтгүүлч Кашогги Истанбул дахь Саудын Арабын Консулын байранд алагдсаныг батлах дуу болон дүрс бичлэг олдсон гэжээ.
Туркийн эрх баригчид нотлох баримтыг АНУ-ын Засгийн газар луу илгээсэн байна. Ойрын өдрүүдэд албан ёсоор нотлох баримтыг олон нийтэд дэлгэнэ гэжээ.
Кашогги Саудын Арабт байхдаа алдартай сэтгүүлчдийн нэг байсан ба өнгөрсөн жил угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салманы эрх мэдлийг шүүмжлэн бичсэн хүмүүсийн нэг. Салманыг шүүмжилснийхээ дараа АНУ-д өөрийгөө цөлж, “Вашингтон Пост” сонинд нийтлэл бичдэг байжээ. Тэрээр “угсаа залгамжлах хунтайжийн яриад байдаг шинэ эрин айдас, сүрдүүлэг, баривчилгаа, олон нийтийн ичээсэн үйлдлээр дүүрэн” хэмээн шүүмжилдэг байжээ.
Эх сурвалж: www.wsj.com