СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хар салхины үеэр орон гэргүйчүүдийг түр орогнох байранд оруулахаас татгалзжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хагибис далайн шуурга Япон улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх үед ард иргэдийг хот дүүргийн захиргаа, сургуулийн байруудад яаралтай нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг нь хамгаалсан билээ. Гэтэл түр орогнох байранд ирсэн орон гэргүй хоёр хүнийг оруулалгүй буцааж явуулсан нь улс орон даяар шүүмжлэл дагуулж байна.

Ойрын олон арван жилүүдэд хамгийн хүчтэйд тооцогдож байсан далайн шуурганы улмаас амиа алдсан иргэдийн тоо 66-д хүрээд байна.

Токио хотын бага сургуулийг түр орогнох байр болгож, тэнд ирсэн 64 настай орон гэргүй эрэгтэйг ямар нэгэн хаягт бүртгэлгүй тул оруулахаас татгалзаж буцааж явуулжээ. Ийм тохиолдол хоёр ч удаа гарсан байна.

 

 

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр Токиогийн Тайтод байдаг бага сургуулийн байранд ирсэн эрэгтэйг нэр хаягаа бичихийг хүсчээ. Хокайдод амьдардаг гэж хэлсэн ч тодорхой хаяг, бүртгэлгүй байсан тул оруулаагүй байна. Тэрээр хүчтэй ширүүн бороо, аймшигт хар салхитай хүйтэн шөнийг шүхэр доор өнгөрөөлгүй байшинд хоноглохыг хүссэн ч зөвшөөрөөгүй аж.

Энэ тухай мэдээ цахим орчинд тархахад улс орон даяар иргэд бухимдаж, “Токио 2020 онд Олимпийн наадам зохион байгуулах хот мөн эсэхэд эргэлзэж байна” гэсэн сэтгэгдлүүд үлдээжээ. “Гадны иргэд энэ мэдээг сонсоод аймшигтай, харгис орон мэтээр ойлгох болно” гэж бухимдах хүмүүс ч байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ энэ талаар Парламентын хуралдаан дээр ярьж, “нүүлгэн шилжүүлэх түр хоргодох байр байгалийн гамшиг, аюулаас зугтсан бүх хүнийг ялгалгүй хамгаалах ёстой” гэжээ.

 

 

Тэд гол дагаж, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд амьдардаг бөгөөд оршин суугчидтай тэр бүр нэг дор харагддаггүй.

Гэвч хар салхины үеэр бусдын адил хоргодох байрыг зорьсон ч тэнд байгаа бусад хүмүүс  тэднээс зайгаа авах, сэжиглэх, цэрвэх зэргээр цуг байхаас татгалзаж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.