Данийн шар айраг үйлдвэрлэгч Carlsberg компани цаасан савлагаатай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Пүрэв гарагт компанийн зүгээс шинээр үйлдвэрлэсэн, дахин боловсруулсан хоёр төрлийн лонх танилцуулснаар цаасан савлагаатай шар айраг худалдах зорилгодоо хүрэхэд ойртсон гэдгээ батлан харуулжээ.
Шинээр гаргасан савлагаагаа туршилтад оруулах юм байна. Савлагааны үйлдвэрлэлдээ шинэчлэл хийж дахин боловсруулсан болоод боловсруулах боломжтой бүтээгдэхүүн ашигласнаар хүрээлэн буй орчинд ээлтэй компани гэдгээ харуулж, хэрэглэгчдийн сонирхлыг татна гэж найджээ.
Цаасан савлагаа нь хөнгөн цагаан лааз, шилэн лонхноос илүү хор хөнөөл багатай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com