Австрали улсын иргэн 27 настай Стерлинг Мервин Фрий өнгөрсөн 12 дугаар сард Брисбэн хотын Кмарт худалдааны төвөөс долоон настай охиныг хулгайлсан хэрэг гарсан юм. Гэмт этгээд охиныг хулгайлж бөглүү ойд аваачиж хүчирхийлэн цагийн дараа буцааж авчиржээ.
Гэмт этгээдэд прокурорууд найм хүртэл жилийн хорих ял оноохыг шаардсан байна. Түүнчлэн 2021 он хүртэл өршөөлийн хуулинд хамруулахгүй байхыг шүүгчдээс хүсчээ.
Эрэгтэй охины эцэг эхийг зул сарын баярын худалдан авалт хийж завгүй байх хооронд гэмт хэрэг үйлдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа гэмт этгээдийг саатуулж, энэ жилийн долдугаар сард гэм буруутай гэж үзжээ. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс харахад эрэгтэй охиныг тоглоомоор хууран авч явсан байна.
Баасан гарагт Фрий мэдүүлэг өгөхдөө хийсэн зүйлдээ маш их харамсаж байгаагаа хэлсэн байна. Тэрээр долоон настай охиноос гадна өөр нэг хүүхдэд хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шүүгдэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com