Жил бүрийн аравдугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэдэг өнгөрүүлж байхаар Нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан байдаг. Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-тэй хамтран Монголын хүүхдийн ордонд "Охидоо сонсъё" уриатайгаар “Мянган цэцэгсийн чуулган” нэрийн дор 1000 охин чууллаа.
Олон улсын охидын эрхийн хамгаалах өдрийн угтан Аавуудын групптэй хамтран нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Аавуудын группт байдаг аавуудын 40 хувь нь охидтой ч тэдэндээ хангалттай цаг гаргаж чаддаггүй гэжээ. Иймд аавууд охидоо ойлгох бус охид аавуудыгаа хэрхэн ойлгох талаар чуулганы үеэр "Аавуудын групп"-ын үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Т.Цэнд-Аюуш охидод үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгөв.
Чуулганы төгсгөлд 1000 охин сургууль анги тэнхимийн орчинд болон гэр бүл, нийгмийн орчинд охидын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг бичин “Шууданч тагтаа” хайрцганд хийн үүнийгээ Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ.