СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-10-11

Олон Улсад хориотой эм бэлдмэлийг хилээр оруулахыг завджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 05-ны өдөр Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ хэмээн ГЕГ-аас мэдээлэв.

       Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм байна.

Бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн массыг нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор эдгээр эм бэлдмэлийг худалдан  авч хэрэглэх нь урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэдэг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоож, эмчийн заавар, жоргүй худалдаалахын хориглосон бүтээгдэхүүн гэдгийг  ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.