СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хагибис далайн хар салхинаас сэрэмжилж Токиогийн нислэгүүдийг цуцаллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хагибисыг энэ жилийн хамгийн хүчтэй, хор хөнөөл дагуулсан хар салхи гэж цаг уур судлаачид үзэж байгаа юм. Хар салхи маргааш буюу энэ сарын 12-ны бямба гарагт Япон улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө гэжээ.

АНУ-ын хар салхины хамтарсан төвөөс Хагибис тавдугаар түвшний аюул дагуулна хэмээн сэрэмжлүүлж байгаа юм. Японд болж буй рэгбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн жуулчид, баг тамирчид хэдий нь хар салхины гарз хохирлыг амсаад байна. .  

 

 

Түүнчлэн нийслэл Токио хотын Ханеда, Нарита олон улсын нисэх буудлууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. .

All Nippon эйрвэйс 101,000 зорчигчийн 602 нислэгийг цуцалсны 490 нь дотоодын, 112 нь олон улсын нислэг байна. Мөн Japan Airlines-ын дотоодын 513, олон улсын 72 нислэг цуцлагдлаа. Нислэгийн компаниуд байгалийн гамшиг, цаг агаарын онц ноцтой үед цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн төлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг анхааруулав.

 

 

Агаарын замаас гадна төмөр замын компаниуд үйлчилгээгээ хязгаарлаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Аялагч зорчигчид Токио орчимд авто замаар зорчих боломжтой ч хотын төвд зарим замуудыг хаана гэжээ. Иргэдийг байгалийн онц ноцтой аюулаас сэрэмжтэй байж, хувийн бэлтгэлээ базааж, ундны ус, хүнсээ нөөцлөхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.