СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезийн Аюулгүй байдлын сайд руу зэвсэгтэй этгээд халдаж хүндээр шархдуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Индонезийн Аюулгүй байдлын сайд руу үл таних зэвсэгтэй этгээд халдаж амь насыг нь хороохыг завджээ. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан цэргийн командлагч 72 настай Виранто хэвлийдээ хоёр удаа хутгалуулж хүнд шархдуулсан байна.

Сайд хутгалуулах үедээ Бантен мужид машинаасаа бууж байсан гэж эх сурвалж дамжуулжээ. Түүн рүү халдсан этгээд Исламын улс зэвсэгт бүлгийн нэрийг барьж, тэдний даалгавраар халдлага үйлдсэн гэж цагдаагийн газар мэдээлсэн байна.

Халдлагын үеэр сайдаас гадна цагдаагийн офицер, хэргийн газарт байсан хоёр хүн гэмтэж шархаджээ. Мөн хэргийг хөндлөнгөөс ажиглаж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг сэжигтнээр татан баривчилсан байна. .

 

 

Тус улсын цагдаагийн газрын мөрдөн шалгалтаар гэмт этгээд Исламын улс бүлэгтэй сүлбэлдсэн Жамах Аншарут Даула бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэж үзсн байна. . Тухайлбал 2018 онд сүмд болсон халдлагын үеэр 13 иргэн амиа алджээ.

Нөгөө талаар энэ удаагийн халдлага өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар дахин сонгогдсон Ерөнхийлөгч Жоко Видодогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн үйлдэл байж магадгүй гэжээ. Тэрээр энэ сарын 20-ны өдөр тангаргаа өргөх юм.

 

 

Дахин сонгуулийн дараа Жакарта хотод Видодог эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авч зургаан хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн.

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.