"Хаан" банк харилцагчдынхаа дансны мэдээллийг шинэчилж байгаа бөгөөд мэдээллээ шинэчлээгүй харилцагчдынхаа цахим үйлчилгээг хааж эхэлжээ.
Үүнээс үүдэн цахим үйлчилгээ ашиглах боломжгүй болсон иргэд заавал банкин дээр очих шаардлага үүсч, "Хаан" банкаар дүүрэн бухимдсан хүмүүс дараалал үүсгэх болжээ.
Харин энэ оочер, дараалал хэзээ дуусахыг мэдэхгүй байгаа гэнэ. Учир нь мэдээллийн төвийн ажилчид харилцагчдын мэдээллийг мэдээллийн төв рүү явуулсан, тэнд хэр хугацаанд мэдээллээ шинэчилж дуусахыг мэдэхгүй, дууссан цагт ачаалал буурна гэх тайлбар өгч байна. Дээрх мэдээллийг бид 1800-1917 лавлах утас руу холбогдож авлаа.
Иргэдэд аль болох хурдан шуурхай, ачаалал, чиргдэлгүй үйлчлэхийг зорих ёстой үйлчилгээний байгууллага ийнхүү иргэдийн эрх ашгийг зөрчин, цаг завыг баран, өөрсдийн дураар аашилж байгаад олон нийт ихээхэн дургүйцэж байна.