СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн 195 оронд аялсан анхны өнгөт арьст эмэгтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэ бол Жессика Набонго. Тэр НҮБ-ын ажилтан төдийгүй аяллын блогчин. Ихэнх хүмүүс хамгийн өндрөөс үсэрснээрээ, хурдан гүйснээрээ дээд амжилт тогтоодог бол Набонго 2016 онд гэрээсээ гарч дэлхийн 193 орноор аялах мөрөөдлөө биелүүлж өнгөрсөн долоо хоногт гэртээ ирж амжилт тогтоожээ.

 

 

Хэрэв НҮБ-ын ажиглагчийн бус статустай хоёр оронд аялсныг нь оруулбал дэлхийн 195 оронд хөл тавьсан анхны өнгөт арьст эмэгтэй юм. 195 оронд амжилттай аялснаа Инстаграм хуудастаа байршуулж, өнгөрсөн хугацаанд тусалж дэмжсэн бүгдэд талархлаа илэрхийлсэн байна.

 

 

Тэр Детройтод Угандагаас ирсэн эцэг эхийнхээ гэрт төрж, давхар иргэншил бүртгүүлж хоёр паспорт авчээ.

 

 

Мэдээж хэрэг холын аялалд замын зардлаас авахуулаад багагүй мөнгө хэрэг болно. Бүсгүй өөрийн эзэмшдэг бяцхан орон сууцаа түрээслүүлж, түрээсийн мөнгөөрөө аяллаа эхэлжээ. Хамгийн анх Японд очиж англи хэлний багшаар ажиллаж, дараа нь Лондонг зорьж эдийн засгийн сургууль төгсөн НҮБ-д ажилд орж Бенин, Италийг зорьсон байна. Энэ мэтчилэн очсон газар бүртээ иргэн нь мэт аялж, амьдарсаар дэлхийг бүтэн тойрон аялжээ.

 

 

2018 оны байдлаар НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн дэлхийн 193 улс байдаг. Тэдгээр улс орнуудад бүгдэд нь очсон 150 орчим аялагч байдаг ажээ. Тэдгээрийн дийлэнх нь Европын холбооны паспорттой цагаан арьст эрэгтэй хүмүүс байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.