СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2019-2023 онд хамгийн хүчирхэг эдийн засагтай байх 20 орон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Олон улсын валютын сан (ОУВС) манай гаргийн 193 улс орны эдийн засаг, тухайлбал Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), худалдан авах чадвар (ХАЧ) нь 2023 он хүртэл ямар байх төсөөллөөр нь жагсаасан байна. АНУ, Хятад хоёр Дотоодын нийт бүтээгдэхүүн, худалдан авах чадвараараа хамгийн хүчирхэг улс хэвээр үлдэж байна. Харин Тувалу улс манай гараг дээрх эдийн засаг, ДНБ, худалдан авах чадвараараа хамгийн жижигхэн улсад тооцогдож байна. 

АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн нь манай гаргийн нийт ДНБ-ний дөрөвний нэг хувийг эзэлж байхад Тувалугийн эдийн засаг энд ердөө 0.00006 хувийг эзэлдэг байна.

Харин эдийн засгийн худалдан авах чадвараараа Хятад улс дэлхийн хэмжээнд нийт 19.2 хувь эзэлж эхний байранд орж байгаа бол Тувалугийнх 0.00003 хувь байх жишээтэй.

Нийт 193 орноос 178 нь худалдан авах чадвараараа илүү өндөр өртөгтэй байна. 16 улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн нэг их наяд ам.доллароос давж байгаа бол 64 улсын ДНБ 100 тэрбум ам.доллароос давж байна.

Эдийн засгаараа тэргүүлж байгаа хоёр том гүрэн АНУ, Хятад хоёр дэлхийн нийт баялгийн 40, дэлхийн эдийн засгийн 50 хувийг эзэмшиж байна.

Топ том эдийн засагтай 10 улсад дэлхийн нийт эдийн засгийн 67 хувь нь байгаа бол, топ 20 улсад нийт эдийн засгийн 80 гаруй хувь нь байна. Жагсаалтад орсон 193 орны 91 нь хамтраад дэлхийн нийт ДНБ-ний нэг хувийг эзэлж байгаа юм.

ДНБ-ээрээ топ 20 улс 2023 онд (ам.доллароор)

ДНБ 2019 ДНБ 2023

1. АНУ 21.482 их наяд 24.671 их наяд
2. Хятад 14.172 их наяд 19.581 их наяд
3. Япон 5.22 их наяд 5.908 их наяд
4. Герман 4.117 их наяд 4.937 их наяд
5.Энэтхэг 2.957 их наяд 4.33 их наяд
6.Франц 2.844 их наяд 3.364 их наяд
7.Их Британи 2.809 их наяд 3.257 их наяд
8.Итали 2.112 их наяд 2.396 их наяд
9.Бразил 1.9 их наяд 2.351 их наяд
10.Канад 1.820 их наяд 2.322 их наяд
11.Солонгос 1.699 их наяд 2.055 их наяд
12.Орос 1.649 их наяд 1.818 их наяд
13.Испани 1.474 их наяд 1.794 их наяд
14.Австрали 1.464 их наяд 1.794 их наяд
15.Мексик 1.242 их наяд 1.527 их наяд
16.Индонез 1.066 их наяд 1.446 их наяд
17.Нидерланд 933 тэрбум 1.107 их наяд
18.Саудын Араб 795 тэрбум 889.5 тэрбум
19.Швейцарь 731 тэрбум 873 тэрбум
20.Турк 958 тэрбум 873 тэрбум

болж өснө гэсэн урьдчилсан төлөв гаргажээ.

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны гаргасан энэ жагсаалтад манай Монгол Улс 193 орноос 13.386 тэрбум ам.долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй хэмээн 135 дугаарт Македоны ард, Экваторын Гвинейн өмнө орсон байна. Өнгөрөгч 2018 онд манай ДНБ 12.511 тэрбум ам доллар байжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.