СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-10-10

ОХУ-ын иргэн 150 мянган ам.долларыг гаальд мэдүүлэхгүйгээр хил нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны аравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө .  

Гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй, ОХУ-ын иргэн Г.В.В-д гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150,000 ам.доллар буюу Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар 400 сая гаруй төгрөгийг гаальд мэдүүлэлгүй бэлнээр авч явсан нь тогтоогдсон байна.

“Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр таван сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д заасны дагуу 15 сая төгрөг хүртэлх болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг аж.

Хэрвээ хуульд заасан дүнгээс дээших валютаа мэдүүлэлгүйгээр гаалийн шалганыг давах гэж оролдоод баривчлагдсан тохиолд торгох, нийт валютын үнийн дүнгийн 15 хувийг хураах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.