Филиппин улсын нийслэл Манила бол дэлхийн хамгийн их түгжрэлтэй, хөл хөдөлгөөн ихтэй хотуудын нэг юм. Хотын галт тэрэгний хөдөлгөөн саатсанаар автозамын түгжрэл дээд цэгтээ тулжээ.
Энэ байдлыг зохицуулахад хамгийн их хичээл зүтгэл гаргах ёстой эрх баригчид тоомжиргүй хандаж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн төлөөлөгч Сальвадор Панело хотын нэг захаас нөгөө зах руу ажил, хичээлдээ явахын тулд замын түгжрэлд саатаж хоцорч байгаа иргэдэд хандан хоцролгүй цагтаа ирэхийг хүсвэл илүү эрт босч, гэрээсээ эрт гарах хэрэгтэй гэжээ.
Иргэд түүнийг бодит нөхцөл байдлыг үл ойшоосон хэмээн буруутгасан байна. Хотын галт тэрэгний гурван гол шугам хаагдсанаас хойш оюутнууд хичээлдээ суух гэж гурван цагийг зам дээр өнгөрөөж байгаа тухай ярьжээ.
Ерөнхийлөгч Дутерте ч мөн шүүмжлэлээс холуур өнгөрсөнгүй. Манила хот түгжрэлд дарагдаж байхад тэрээр АНУ-ын цэргийн хуучин онгоцыг 39,9 сая ам.доллараар хувийн хэрэгцээндээ зориулан худалдаж авсан нь ихээхэн шүүмжлэлд өртжээ.
Филиппин улс 12 сая хүн амтай, 2015 онд жолоо барихад хамгийн тохиромжгүй хотоор нэрлэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com