Уганда улсын поп од Боби Вайн тусгаар тогтнолын өдрийн тоглолт хийхээр зорьж байсан ч эрх баригчид тоглолтыг цуцалж, дуучныг гэрийн хорионд оруулаад байсан юм. Гэвч дуучин моторт дугуйгаар гэрийн хорионоос дур мэдэн гарч, аюулгүйн хүчний ажилтнуудаас зугтсан байна. Түүнийг хорионоос зугтаж гарахад олон арван дэмжигч нь тойрон хүрээлж баяр хүргэжээ.
Цагдаа нар Тусгаар тогтнолын өдөр нэртэй концертын үеэр харуул хамгаалалтыг хариуцах бие бүрэлдэхүүн хангалтгүй гэж үзсэн учраас тоглолтыг хориглосон байна. Тусгаар тогтнолын баяраар цагдаагийн офицерууд Сиронко дахь арга хэмжээнд дайчлагдах ба өөр бусад гудамж талбай, арга хэмжээн дээр ажиллах юм.
Дуучин Вайн буюу жинхэнэ нэр нь Роберт Киагунлая 2017 онд улс төрд орсноосоо хойш нөлөө бүхий өрсөлдөгчдийн нэг болж чаджээ. Тэрээр Ерөнхийлөгч Мусевениг хүчтэй шүүмжилдэг ба Засгийн газрын эсрэг байр сууриа дуунууддаа шингээсэн байдаг байна.
Улс төрч, поп од өнгөрсөн дөрөвдүгээр сард улс орон даяар тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан ч мөн аюулгүй байдлын асуудлаас болж цуцлуулжээ. Энэ жил 37 настай регги од 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж одоогийн төрийн тэргүүний 30 гаруй жилийн дарангуйллыг үгүй хийхээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com