Баянгол дүүргийн 1-р хороо, "Барс" худалдааны төвийн ард "Тэргүүн чансаа" ХХК "Багц-9" дахин төлөвлөлийн төсөл хэрэгжүүлжээ. Ингээд өнгөрсөн еёдүгээр сард 70, 170 айлын хоёр орон сууцыг ашиглалтад оруулан, оршин суугчдаа авч эхэлсэн байна. Гэвч эдгээр шинэ байрнуудынх нь халаалт зогсчээ.
Учир нь шинээр барьсан байрнууд руу татсан дулааны шугамыг нь "Нэмэх сүлжээ" гэх компани ухаж, өргөтгөл хийх нэрээр халаалтыг нь зогсоожээ.
Уг нь "Тэргүүн чансаа" ХХК халаалт, дулааны шугамаа өөрсдийн хөрөнгөөр бариад шийдчихсэн байхад нь хажууд нь өөр шинэ барилга руу дулаан татах зорлгоор "Тэргүүн чансаа" ХХК-ийн барьсан барилгуудын дулааныг ийнхүү хаагаад байгаа ажээ. Энэ асуудлыг бид сурвалжлан хүргэж байна.