СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-10-09

Монголд 37000 хүн боолчлогдож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхий нийтээр 2000 гаруй индексийг хэрэглэж байна. Тэдгээрээс 26 индексийг манай улс ашиглаж, улс орон, нийгэм, эдийн засгийн өсөлтийн түвшингээ тодорхойлдог байна. Манай улс дээрх 26 индексийг суурь индекс, иргэний ба улс төрийн индекс, эдийн засгийн индекс, нийгмийн индекс болгон багцалж үздэг.

Суурь индекст Хүний хөгжлийн индекс/189 орноос 92-т/, Насжилтын индекс /208 орноос 72-т/ Эрхзүйт ёсны индекс /113 орноос 51-т/, Хүний эрх чөлөөний индекс/162 орноос 45-т/ -ийг багтаадаг.

Хүний хөгжлийн индексээр 90 гаруй улсын хойно бичигдэх шалтгаан?

Хүний хөгжлийн индексээр бид дэлхийн 189 орноос 92-т яваа ажээ. Хүний хөгжлийн  индексийг тогтооход дундаж наслалт, мэдлэгийн хүртээмж буюу боловсролын чанар, амьдралын чанар гэсэн гурван гол агуулгыг авч үздэг.

Манай улсын хүн амын дийлэнх хувь нь бичиг үсэг тайлагдсан хэдий ч дэлхийд өрсөлдөхүйц боловсрол олгож чадахгүй байна. Мөн

Насжилтын индексээр 208 орноос 72-т

Насжилтын индексийг тодорхойлохдоо ахмадууд нь тогтмол ажлын байр, тогтмол орлоготой эсэх, тухайн ахмад настны идэж буй хүнс тэжээлийн чанар, эрүүл мэндийн хүртээмжтэй байдал зэргийг харгалзан үздэг байна.

Манай улсад 282 мянган ахмад настан/тэтгэвэр авагч/ байдгийн 65.7 мянга нь хөдөлмөр эрхэлж байна. Өөрөөр хэлбэл,

Монголд 37000 хүн боолчлогдон амьдарч байна

Ингэхдээ манай улсад 37000 хүн боолчлогдож амьдарч байгаа гэсэн судалгаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, Тухайлбал, илүү цагаар ажиллаж байгаа хүмүүс илүү цагийн хөлс авахгүй ажиллаж байгаа нь боолчлолын нэг хэлбэр юм. Мөн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт өнөөг хүртэл тасрахгүй байгаа бөгөөд манай улсад 5-17 насны нийт хүүхдийн 11.5 хувь нь буюу 70 гаруй мянган хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэх статистик бий. Энэ бол орчин цагийн боолчлол манай улсад байгааг харуулж буй үзүүлэлт юм.

Судалгаагаар эрхзүйт ёсны индексийн үзүүлэлт өсөх тусам бусад индексүүд дагаад өсдөг байна. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхийн шударга байдал тухайн улс орны хөгжилд маш чухал үүрэгтэй ажээ. Шударга байдал нэмэгдэх тусам хүний хөгжлийн индекс өсч, тэр хэрээр эдийн засаг, нийгэм, улс төрийн бусад бүх үзүүлэлтүүд сайжирдаг байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.