АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэд төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Харамсалтай нь түүний төрсөн өдрийн мэндчилгээ хоёр долоо хоног гаруй хугацаагаар хоцорсон ажээ.
Цагаан ордонд Америк-Японы худалдааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр хийсэн хэвлэлийн бага хурлыг Трамп Ерөнхий сайд Абэд хүндэтгэл үзүүлснээр эхлүүлсэн байна. Тэр хэлэхдээ “Японы Ерөнхий сайд төдийгүй миний маш сайн найз Абэд төрсөн өдрийн мэнд хүргэж яриагаа эхлүүлэхийг хүсч байна. Тэр өнөөдөр 39 нас хүрч байгаа” гэжээ.
Трампын хоцорсон хэдий ч наргианч мэндчилгээг хэвлэлийн хурал дээр ирсэн зочид инээлдэн хөгжилтэйгээр хүлээж авсан байна. Үнэн хэрэгтээ Шинзо Абэ өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр 65 нас хүрсэн билээ.
Америкийн төрийн тэргүүн хөгжилтэйгээр наргисан нь ойлгомжтой байсан ч чухам яагаад даваа гарагийг сонгож мэндчилгээ дэвшүүлсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ.
Эх сурвалж: www.cnn.com