Хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн гарын булчин, мэдрэмж илүү хөгжсөн байдаг. Колумб улсад амьдардаг эмэгтэйчүүд гарын мэдрэмжээ ашиглан хөхний хорт хавдрын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж байна.
Хөхний хорт хавдар бол дэлхийн эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл, хамгийн их үхэлд хүргэдэг өвчин юм. Хэрэв эрт үед нь илрүүлж чадвал амь насаа алдах эсрдлээс зайлсхийж эдгэх боломжтой.
Колумб улсад хэрэгжиж буй "Manos que Vidas-Hands that Save Live"s төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн хөхөнд хавдрын шинж тэмдэг бүхий ямар нэг зүйл байгаа эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүд өөрсдийн гараар хайж, шалгах юм. Уг технологийг Герман улсад хөгжүүлсэн ба хөхний хорт хавдартай эсэхийг заавал маммограмаар шалгуулах шаардлагагүйгээр гарын өндөр мэдрэмжийг хөгжүүлсэн эмэгтэйчүүд шалгаж илрүүлэх ажээ.
Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн гар см-ээс ч жижиг диаметртэй зангилаа, бөөгнөрсөн зүйлийг олж илрүүлэх чадвартай юм байна. Тэд уг хөдөлмөр, зүтгэлээрээ хөхний хорт хавдрын эсрэг хувь нэмрээ оруулж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com