СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийг орхих цаг иржээ...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын хагас автономит тусгай бүс Хонконгт 18 дахь долоо хоногтоо Засгийн газрын эсрэг жагсаал үргэлжилж байна. Жагсаал цуглаан намжихын оронд хэв журам сахиулах цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн улам бүр хурцдаж одоогоор хоёр оюутан хүнд шархдаж, олон арван хүн бэртээд байгаа юм. Хонконгийн гудамж талбайд мөргөлдөөний үеэр галт лонх шидэлцэж, дугуй шатаан, нулимс асгаруулагч, даралтат ус, халуун чинжүү цацаж байна.

 

 

1997 онд Хонконг Хятадын Засгийн газраас нэг улс хоёр систем гэсэн тогтолцоогоор өрх тусгаарлахад олон мянган хүн итгэл тээж энд цагаачлан ирсэн байдаг. Гэвч Хонконгийн дотоод хэрэгт Бээжин дэх эрх баригчид хэт их анхаарч, удирдагчдыг төв Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр сонгохоос гадна хэрэгтэн шилжүүлэх хуулийн төсөл өргөн барихаар болсон нь тэдгээр итгэл найдвар тээж ирсэн хонконгчууд, тэр дундаа залуусын хувьд ирээдүйд эрх чөлөөтэй амьдрах итгэлийг нь бууруулж байгаа юм.

Залуус цагаачлах хүсэлт гаргах нь эрс нэмэгджээ

Хонконгийн их сургуулийн өнгөрсөн зургадугаар сард хийсэн судалгаагаар хэрэв Бээжинтэй хэрэгтэн солилцох хууль батлагдвал хотын хүн амын тэн хагас нь цагаачлах хүсэлтэй байна. Олон нийтийг хамарсан жагсаал цуглааны дараа хэдийгээр хуулийн төслийг түдгэлзүүлээд байгаа ч гэжээ. Эдгээр залуусын тэн хагас нь гадаадын их дээд сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалах хүсэлтэй гэв.

 

 

Үүгээр зогсохгүй ирээдүйд нүүх бус ойрын гурван жилд нэн даруй цагаачлах хүсэлтэй иргэд хүн амын ¼ хувийг эзэлж байна гэж YouGov судалгааны байгууллага мэдээлжээ.

 

 

L&K Holdings цагаачлалын агентлагийн тэргүүн Атена Лоугийн хэлснээр зургадугуур сараас хойш 20 орчим настнууд цагаачлах хүсэлт гаргах нь  200 хувиар нэмэгдсэн гэлээ. Өөр нэг цагаачлалын агентлагийн өгсөн мэдээллээр энэ зун цагаачлах хүсэлт 300 хувиар нэмэгдсэн гэв.

Хонконгийн цагаачид хаачих вэ?

1997-2018 оны хооронд бүртгэгдсэн Засгийн газрын мэдээгээр хонконгчуудын хамгийн их зорьдог улс орнууд нь Австрали, Канад, Америк юм. Ойрын саруудад Тайвань цагаачлагчдын хамгийн их зорих хүсэлтэй газар болжээ. Тайвань арал тусгаар тогтносон улс хэмээн байр сууриа илэрхийлдэг бол Хятадын эрх баригчид өөрсдийн муж хэмээн үздэг. юм. Тайвань руу цагаачлах хүсэлтэй хонконгчуудын тоо энэ зун 50 хувиар нэмэгджээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.