ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох гэмт хэргийг Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо.
Б.Хурц нар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажиллагааг явуулахдаа бусдад эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх асуудлыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргаж байсан юм.
Ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулган, хэрцгийгээр тамлан зовоож буй бичлэг нь ил болсон, илт тодорхой уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, 2019 оны есдүгээр сарын 05-ны өдөр Прокурор эсэргүүцэл бичсэнийг өчигдөр Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн шүүх хэлэлцээд “Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаах” шийдвэрийг гаргасан байна.
Шүүх хуралд есөн шүүгчдэгчийн өмгөөлөгч оролцсон байна.