Манай урд хөрш Хятад Африк тивийн гол хөрөнгө оруулагч болоод байгаа. Африкийн удирдагчидтай олон тэрбумын зээл тусламжийн гэрээ байгуулж, энэ жил дахин 60 тэрбум долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн.
Си Зиньпиний зээл тусламжийг баяртайгаар хүлээж авсан улс орнууд байгаа ч төдийлөн таашаахгүй нь бас бий. Сьерра Леон улсад шинэ нисэх буудал барих төсөл олон жил яригдаж, маргаан дагуулсан. Харин Хятадын 318 сая долларын зээл тусламжаар нийслэл Фрийтаун хотын захад шинэ нисэх буудал барихаар болоод байсан.
Гэвч Сьерра Леончууд өрийн дарамтнаас эмээж Хятадын зээл тусламжаас татгалзлаа. Тус улсын Нисэх хүчний сайд Кабинэ Каллон “би улс орондоо хэрэгтэй шийдвэр гаргах эрхтэй, гэрээг цуцалснаар ямар нэг санхүүгийн хохирол амсах эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.
Шинэ нисэх буудлаас татгалзаж, хуучин нисэх буудлаа сэргээн засварлахаар болов. Сьерра Леон нь Африкийн хамгийн ядуу буурай улс орнуудын нэг. Лунги тосгонд байдаг хуучин нисэх буудлаас нийслэл Фрийтаун руу ирэхэд зам харилцаа муу гэсэн шүүмжлэлд өртдөг.
АНУ-ын Засгийн газар Африкийн удирдагчдад Хятадаас хэт их хөрөнгө татсанаар эргэн төлөх чадваргүй болж, өр зээлийн тэнцвэргүй байдал үүснэ гэдгийг анхааруулсаар байна.
Эх сурвалж: www.cnn.com