СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-08

Үхсэн хүмүүс үг хэлэх биш гэж байна уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Сүүлийн дөрөв хоногийн дотор зургаа иргэн сайжруулсан түлшинд угаартаж, амь насаа алдаад байгаагийн хоёр нь хүүхэд байгаа нь иргэдийн санааг маш ихээр зовоож байна. Нийслэлийн удирдлагууд, "Тавантолгой түлш" ХХК-ийн захирлууд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр зургаагийн зургаан хүний амь нас эрсэдсэний дараа хэрхэн түлэх “Зөвлөмж” гаргаж, нүглийн нүдийг гурилаар хуурах гэж оролдлоо.

Зөвлөмжүүдээ өмнө нь өгөөгүй нь технологийн горим алдсанаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш үү?

Улаанбаатар хотод энэ жилийн 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахыг хориглосон. Заавал сайжруулсан түлш түл гэж иргэдийг албадаж байгаа. . Гэтэл тэднийг "үнсээ дүүргэсэн байна. Үнсээ хаяагүй байна", "Яндан богино байна", "Пийшингийн шавар хагарсан байна" хэмээн буруутгаж, үүнээс болж нас барцгааж байна, та нарын хохь гэж бараг хэлж байна.  

Гэтэл, иргэдийн өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар хэдийгээр зөв галлаж, угаартахгүй байх бүхий л нөхцлийг хангаж байгаа ч эрүүл, аюулгүй амьдрах ямар ч аргагүй болоод байна. Аргаа барахдаа "түлшинд угаартаж үхэхээр нүүрсээ түлээд утаатайгаа байя" хэмээн хэлж байна. Зарим нь үр хүүхдээ бодоод тайван ч унтаж чадахаа болилоо. . Тэднийг буруутгах ямар ч арга алга.

Сүүлийн хоёр хоногт иргэд түлж чадахгүй байгаагаас нас барж байна гэсэн буруутгалыг цахим сүлжээгээр пологттол явуулж байна. Хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой. Сүүлдээ нас барсан хүмүүсийн зуух янданг шинжилж, “Баяраа өөрөө л ширээнээс уначихсан юм байна лээ” гэсэн утгатай зүйлийг ярьж байна /Зургууд үзнэ үү/.

 

Үхсэн хүн үг хэлэх биш хэмээн албан тушаалтайгаа зууралдаад байцгаана уу? 

.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарын өнөөдрийн хэвлэлийн хурлаар хэлсэн шиг “Буруу галлавал өшөө олон хүн үхнэ” гэж бүү мэдэгдээч.

Эрүүл, аюулгүй амьдрах эрхийг минь өгөөч гэж гуйж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.