Урьд шөнө угаартсан байж болзошгүйгээр дахин нэг хүн нас барж, хоёр хүний бие тааруухан байгаа гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө.
Сайжруулсан түлшинд угаартсан байж болзошгүйгээр дахин нэг хүн нас барсантай холбоотойгоор яг одоо Нийслэлийн онцгой байдлын комиссынхон “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр очиж ажиллахаар явж байгаа аж.
Манай сурвалжлах баг “Тавантолгой түлш” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр дээрээс та бүхэндээ мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.