- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ерөнхий боловсролын Хобби сургууль, 25-р тусгай сургууль хамтран 2021 оны Шведийн өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцох сурагч тамирчдад англи хэлний сургалтыг өнөөдрөөс явуулж эхэллээ.
Швед Улсад болох тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох 20 тамирчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах энэхүү сургалтыг 2019-2020 оны хичээлийн жилд явуулах аж. Сургагч багшаар “Хобби” сургуулийн 9-12 дугаар ангийн Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд ажиллах юм байна.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.1.7-д заасны дагуу хүүхэд залуучуудын хамтын ажиллагааг дэмжих, оролцоонд тулгуурлан хөгжүүлэх ажлыг дэмжиж энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж.