СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: М.Тулгат: Сайжруулсан түлш “хүний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөөтэй” гэдэг дүгнэлт 2 сард гарсан байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

- НИТХ дахь АН-ын бүлэг болон зарим төлөөлөгчид өнөөдөр /2019-10-08/ мэдээлэл хийлээ. Тэд Утааг бууруулах ажлын хэсгийнхэн зарим мэдээллийг нуун дарагдуулсан байна гэдэг ноцтой мэдээллийг хүргэлээ. Тухайлбал, сайжруулсан түлш нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх дүгнэлтийг өнгөрсөн 2-р сард гаргасанаа өдийг хүртэл нуусан байсныг дурдлаа. Тиймээс утаагүй түлш тойрсон маргаантай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулж, асуудлыг нэг мөр шийдэх ёстой гэж үзэж байна -

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-НИТХ дахь төлөөлөгчид агаарын бохирдолтой тэмцэх асуудалтай сар бүр танилцаж, мэдээлэл авч ирсэн. Гэвч зарим мэдээллүүд дутуу ирсэн байна. Тухайлбал, Хоёрдугаар сарын 15-нд сайжруулсан түлшний чанарын талаар Энэ бол Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас, газрынх нь дарга н.Цацрал нарын гарын үсэгтэй.

Энэ бол маш эмзэг асуудал. Тиймээс бид үнэн бодит мэдээллийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэн Ерөнхий хяналтын сонсгол хийх санаачилгыг АН-ын бүлгийн төлөөлөгчид бусад НИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран гаргаж, албан бичгийг НИТХ-ын дарга Р.Дагвад гардуулан өгч байна.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун:

-Энэ бол намын болоод улс төрийн акц биш. Бид болж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллээс л авч байна. Тиймээс ном журмын дагуу мэдээлэл авах ёстой гэж үзэж байгаа юм. Агаарын бохирдлыг хариуцсан мэргэжилтэн өөрөө мэдээлэл хийгээд “Өнөөдрийн бидний хэрэглэж буй зуухыг ашиглаж энэ түлшийг түлэх юм бол хүний амь нас эрсдэлтэй” гэдэг зүйлийг ярьж байна. Энэ бол маш ноцтой. Тиймээс төлөөлөгчид нэгдээд ерөнхий сонсголыг хийх ёстой гэсэн байр суурьтай байна.

Тиймээс нийтийн сонсгол хийж, дараагийн төлөвлөгөөгөө гаргаад 200 мянган өрх маань ямар нэгэн эрсдэлгүйгээр өвлийг яаж давах вэ гэдэг шийдлээ ярих ёстой.

-МАН-ын бүлэг хотын даргыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоо ямар шатандаа явж байна вэ?

-Дан МАН-ын бүлэг ч биш ер нь төлөөлөгчдийн зүгээс санаачилсан асуудал. Үргэлжилж байна. Мэдээж хариуцлагын асуудлууд яригдаж байна. Одоо бид үүсээд байгаа асуудлаа шийдээд, дараа нь огцруулах, хариуцлага тооцох асуудлаа ярих байх.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү:

-Бид нам улс төр гэхгүйгээр нийлж байна. Албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээллүүд бүгд зөрүүтэй байна. Нэгдсэн мэдээлэл өгөөч гэж дүүрэг, дүүрэг дэх иргэдээс санал, гомдол ирсээр байна. Тиймээс эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, албаныханыг цугулулсан нийтийн сонсголыг  хийх ёстой.

Мэргэжлийн лаборатороор түлшнийхээ дээжийг шинжлүүлсэн үү гэхээр, "Хариу сайхан гарсан" гэдэг. Гэвч энэ бүхэн худал байж. 

Мөн "Хэлмэгдэгсдийн музей" буулгах асуудал дээр Улаанбаатар хот буруу мэдээлэл өгсөн. Бид үнэн мэдээлэл өгөх ёстой. 2019 оны 07-р сарын 29-ний өдөр "Хэлмэгдэгсдийн музей" дээр 22 давхар шилэн барилга барих шийдвэрийг  Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага өгчихсөн. Ийм Ерөнхий төлөвлөгөөний газрын гарын үсэгтэй бичиг байж байхад худал мэдээлэл өгч болохгүй.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.