СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-07

Сэрэмжлүүлэг: Баавгайтай бүс нутгаас малчдыг нүүхийг зөвлөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Сибирийн их хөвчид зунжин ассан түймрээс дүрвэсэн баавгайнууд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орж ирснээс хүмүүс рүү дайрах явдал сүүлийн нэг сарын дотор нэмэгдээд байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн зүүн хойд талын сумд буюу Ерөө, Жавхлант, Хүдэр, Бугант, Алтанбулаг сумдуудад баавгай ихээр үзэгдэж, зах зайдуу айлуудын хот руу орж ирэх, гэр байшинг самардаж хүмүүсийг айлгах явдал бүртгэгдээд байна. Тэр ч бүү хэл одоогоор 50 гаруй бог мал барьж идсэн гэж аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ. 

Иймд Сэлэнгэ аймгийн иргэд болон тус аймгийн нутгаар зорчиж буй иргэдэд зориулж гаргасан зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. 
Уг зөвлөмжид: 
1. Малчид тухайн бүс нутгаас нүүх
2. Бүс нутгаас нүүхгүй бол нэг дороо төвлөрч буух
3. Айл өрхүүд орой үдшийн цагаар май, гал гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
4. Орой үдшийн цагаар хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах,
5. Машин, мотоциклоо асахад бэлэн байлгах,
6. Үргээлэг хийх энгийн арга хэмжээ авах
7. Хоорондоо байнгын холбоотой байх
8. Идэш тэжээлийн зүйл өгөхгүй байх
9. Биеэ хамгаалах салют, буу шийдэм, дуу гаргагчийг бэлэн байлгах
10. Самар жимс дагалт баялгийг түүх, хадлан бэлтгэх, төмс хүнсний ногоо үр тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна гэжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.