УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлэг сая хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор АНСА-ыг яах вэ гэдгийг хэлэлцлээ. УИХ нэгэнт хүлээж авсан учир эхлээд тогтоолыг өөрчилж, АНСА явуулах хувилбар байгаа. Эсвэл гуравдугаар хэлэлцүүлгээр ҮХНӨ-өө батлах ийм хоёр гарц байсан. Ингээд, МАН-ын тав, АН-ын гурав, ЕТГ-ын дарга З.Энхболд, ШИНЭ намын дарга Ж.Батзандан нарын арав гишүүнтэй Зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг дүгнэлтийг сонсъё гэж тогтлоо.
Хоёрдугаарт, Таван толгойн түлштэй холбоотойгоор хүн нас барсан тул Шадар сайдын мэдээллийг сонслоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нийслэлд хүйтэрсэнтэй холбоотойгоор түлшнээс угаартаж хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд гэмт буруутай хүмүүст арга хэмжээ тооцох, Засгийн газраас яаралтай ажил зохион байгуулахаар боллоо. Түлш, зуух, түлэх технологи дээр дүгнэлт яаралтай гаргах хэрэгтэй байна.
3-4 лабораторид өгсөн түлшний дүгнэлт эерэг гарсан гэж байгаа. Гэвч, олон улсын байгууллагын лабораторид өгч шинжлүүлэх шаардлагатай гэсэн саналыг гишүүд хэлсэн. Эцсийн дүгнэлт гараагүй байхад Засгийн газартай хариуцлага тооцох нь юу юм бол доо гэж бодож байна.