БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ:
-Баавгай хүн рүү дайрсан тохиолдол сүүлийн нэг сарын дотор зургаан аймагт есөн удаа гарлаа. Идэш тэжээлгүйдсэн учир ингэж байна гэж үзэж байгаа. Аймаг бүр дээр шуурхай бүлэг ажиллуулж байна. Баавгайг агнах хуулиар хориотой. Манай улсын хэмжээнд 500 орчим баавгай бий гэсэн тооцоо байгаа. Иймд сэг зэм ой хөвчид тавьж, ой руу эргүүлж явуулах арга хэмжээг авч байна.
Сэлэнгэ аймагт нас барсан хоёр хүний хувьд баавгай барьсан гэсэн эцсийн дүгнэлт манай яаманд ирээгүй.