Хонконгийн удирдагч Кэрри Лам өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шуурхай шийдвэр гаргаж нүүрний багийг хот даяар хориглохоо мэдэгдсэн билээ. Гэвч жагсагчид тэдний бэлгэ тэмдэг болоод байгаа V баг, хорт хийний хамгаалалтын багийг хориглосх болсонд дургүйцлээ илэрхийлэн хүйтэн бороог ажралгүй олон мянгаараа жагсаал тэмцлээ үргэлжлүүлэв.
Жагсагчдын үзэж байгаагаар ямар нэг хориг саад тэднийг айлгаж эмээлгэх бус эсрэгээрээ өдөөн хатгаж байгаа юм. “Хонконгийг эсэргүүцэж байна. Баг зүүх нь гэмт хэрэг биш” хэмээн жагсагчид уриалан хашгирчээ.
Дөрвөн сар орчим үргэлжилж байгаа жагсаал тайван замаар эхэлж, хотын зарим хэсэгт шүхэртэй жагсагчид нэгдсэн ч удалгүй хэв журам сахиулах цагдаа нарын нулимс асгаруулагч, резинэн сумтай буу болон жагсагчдын шидсэн тоосго эх газрын Хятадын дэмжлэгтэй ажилладаг бизнесийн төвүүдэд хүрчээ.
Нүүрний багийг хориглоно гэдгийг хагас зууны турш ашиглаагүй онц байдлын дүрэм журмын хүрээнд эрх мэдлээ ашиглан Кэрри Лам санал дэвшүүлээд байгаа ч хугацааг нь товлоогүй байна. Ажиглагчдын таамаглаж байгаагаар энэ сард багтаж хориг хэрэгжиж эхэлнэ.
Хонкогт 20 орчим долоо хоног үргэлжилж буй жагсаалын дүнд 1,120 гаруй иргэн бэртэж гэмтэн, 2,000 гаруй хүн баривчлагдсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com