УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын нэрэмжит "СЭЛЭНГЭ ЛИГ-2019" спортын наадам өнөөдөр маргааш /2019-10-05,06/ Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ
Энэ жилийн "СЭЛЭНГЭ ЛИГ-2019"-д Сэлэнгэ аймгийн 17 сумаас баг тамирчид ирж оролцож байна. Сэлэнгэчүүдийн хүсэн хүлээдэг "СЭЛЭНГЭ-ЛИГ" спорт наадам 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн тэмцээн Оюутан, Залуучууд, +40 нас гэсэн ангилалтайгаар Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Шагайн харваа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж байна.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, газар хэлтсийн дарга нар, мөн өөрийн сумдаас баг тамирчид нь оролцож байгаа сумдын удирдлагууд, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нар хүрэлцэн ирсэн юм.
ТОГЛОЛТЫН ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ: