Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлагдсан байна. Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад нь оролцож болох уг уралдаанд хот төлөвлөлтийн судалгааны ахлагчтай баг бүрдүүлж, оролцох юм.
Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх бөгөөд цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдах аж. Мөн шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх юм.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулсан шилдэг таван бүтээл шагналтай. Үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдэд шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмжүүдийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгох юм. Нийт шагналын сан: 45.000.000 төгрөг ажээ.