СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Парист нөхдөө хутгалж хороосон цагдаагийн ажилтан хэн байв?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Франц улсын нийслэл Парис хотын төвд байдаг Цагдаагийн удирдах байранд онц ноцтой халдлага гарч тэнд ажилладаг этгээд бусад дөрвөн хамтрагчаа хутгалж амь насыг нь хороосон хэрэг гарчээ.

Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар айж цочирдсон хүмүүс барилгаас гарч гүйжээ. île de la Cité-ийн орчимд цагдаагийн хамгаалалт гарч, ойр хавийг бүсэлсэн байна.

Цагдаа нар офицер, албан хаагчид хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгдсэнийг эсэргүүцэж энэ долоо хоногт ажил хаялт зарласан юм. Ажил хаялтын маргааш ийнхүү нэг байгууллагад ажилладаг дөрвөн хүн нэгэндээ алуулжээ. Амиа алдсан хохирогчдын гурав нь цагдаагийн офицер байсан бол нэг нь захиргааны ажилтан байсан гэж эх сурвалжууд дурдсан байна.

Гэмт хэрэгтэн цагдаагийн байгууллагад 16 жил ажиллажээ

Орон нутгийн цагаар пүрэв гарагт 13 цагийн үед гэмт этгээд барилга руу орж, ажлын өрөөгөө чиглэн явсан байна. Шатан дээр тааралдсан гурван эрэгтэй, хоёр эмэгтэйг худгалсны дараа барилгад ажилладаг цагдаагийн ажилтан түүнийг бууджээ. Гэмт хэрэгтэнд хутгалуулсан гурван эрэгтэй, нэг эмэгтэй амьсгал хураасан юм.

 

 

Франц улсын эрх баригчид болсон явдалд ихэд цочирдон хэргийн газарт очсон байна. .

Холбогдох албаны хүмүүс гэмт этгээдийг цагдаагийн тусгай хүчний тагнуулын тасагт ажиллаж байсан гэв. Парисын цагдаа нар түүний гэр, ажлын өрөөг нэгжиж эхнэрийг нь саатуулаад байна. Халдлагыг терроризмын шинжтэй гэж үзэхгүй байгаа юм.

Парисын цагдаагийн ажилтнууд лхагва гарагт болсон ажил хаялтад олон мянгаараа нэгдсэн билээ. Цагдаа нар хэт олон цагаар ажиллах, эх сурвалж дутмаг, тэтгэврийн насны шинэчлэл зэргийг эсэргүүцэн жагссан юм. Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр он гарснаас хойш цагдаагийн 50 офицер амиа хорложээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.