СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эхнэрийнхээ нууц амрагтай заргалдаад 750,000 ам.доллар авахаар болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Кевин Ховард АНУ-ын Умард Каролинад оршин суудаг. Тэр эхнэртэйгээ 12 жил хамт амьдарсан боловч нэг л өдөр эхнэр нь салах тухай ярьж эхэлжээ. Ховард эхнэрээ чухам яагаад гэр бүлээ цуцлуулах гэнэтийн шийдвэр гаргасныг олж мэдэхээр хувийн мөрдөгч хөлслөхөд бүх зүйл тодорхой болжээ.

Түүний эхнэр ажлынхаа газрын залуутай дотно харилцаатай болсон гэдгийг мэдээд Ховард Америкийн цөөн хэдэн мужид л байдаг гэр бүлийн харилцааны хуулийн дагуу шүүхэд гомдол мэдүүлсэн байна. Уг хуулиар хосын харилцаанд хэн нэгэн гуравдагч этгээд хөндлөнгөөс орж, салах хэмжээний нөхцөл байдал үүсгэсэн бол хууль зөрчсөн үйлдэлд тооцож болдог ажээ.

 

Кевин Ховард 

Ховард өнгөрсөн наймдугаар сард шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэрээр эхнэртэй нь хамт ажилладаг залуу гэр бүлийн харилцааг хөндийрүүлсэн гэж буруутган, 750,000 ам.долларын нөхөн олговрыг эхнэрээ алдсан залууд төлөх болжээ. Тухайн үед Ховард огт сэжиглээгүйгээр барахгүй найзаа гэж бодож байсан гэжээ.

Уг хуулийг АНУ-ын мужуудын дийлэнх нь халсан боловч Хавай, Миссиссиппи, Нью Мексико, Өмнөд Дакота, Юта, Умард Каролина мужуудад одоо ч хүчинтэй хэвээр үлджээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.